|

Украинд амиа алдсан Орос цэргийн утсан дээрх мессеж олныг эмзэглүүлж байна

ОХУ-ын Украин хоёрын мөргөлдөөний үеэр Украинд амиа алдсан Оросын цэргийн утсан дээр байсан ээжтэйгээ бичсэн мессеж олон хүний зүрхийг зүсээд байна.

Уг мессежинд:

– Леш, чи яагаад ийм удаан хариу өгөхгүй байна аа. Та нар үнэхээр сургуулилт дээр байгаа юм уу?

– Ээж ээ, би Крымд байхгүй байна. Сургуулилт дээр ч биш.

– Хаана байгаа юм бэ??? Аав чинь чамд илгээмж явуулж болох уу гэж асууж байна.

– Юун илгээмж вэ ээж. Би одоо зүгээр л зугтмаар байна.

– Чи юу ярьж байгаа юм бэ? Юу болсон юм?

– Ээж, би Украинд байна. Энд жинхэнэ дайн болж байна. Надад аймаар байна. Бид хүн бүгд рүү л галлаж байна. Энгийн иргэд рүү хүртэл. Бүгдийг нь дараалаад. Энд биднийг хүлээж авна гэж хэлсэн. Харин тэд бидний техник рүү шидэлж, явуулахгүй байна. Биднийг фашист гэж нэрлэж байна. Ээж, ээ надад маш хэцүү байна.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *