УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн цахим хаяг халдлагад өртжээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн твиттер хаягийг хакердаж түүний твиттер хаягнаас жагсаал хийж буй иргэдийг буруутгасан агуулгатай жиргээ хийгдсэн байна. Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа постолсон бөгөөд энэ асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандана гэдгээ мэдэгдлээ.
Мөн “Тайван жагсаал цуглаан хийх эрх нь иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактаар баталгаажсан. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 20 дугаар зүйлд “Хүн бүр чөлөөтэй тайван хуран цуглаж, эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэж заасан байдаг.
Тийм учраас иргэд эвлэлдэн нэгдэж хүний эрхийн болон бусад асуудлаар тайван замаар үзэл бодлоо илэрхийлж буйг УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны гишүүн, Хүний эрх хамгаалагчийн хуулийг ахлан ажилласан гишүүний хувьд ямагт дэмжиж ирсэн.
Цаашид ч тайван замаар жагсаал цуглаан хийх эрхийг олон улсын стандартын дагуу өргөжүүлэхийн төлөө Жагсаал цуглааны хуулинд өөрчлөлт оруулах тухайд ажиллах болно” хэмээн мэдэгдлээ.
О.ЭНЭРЭЛ