“Ээжүүддээ хайр” түгээе аянд 700 гаруй ажилтан нэгджээ

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажилчдынхаа сэтгэлийн дархлааг дэмжих, эерэг хандлагаар хамт олны эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж “Ээжүүддээ хайр түгээе” нөлөөллийн аяныг 2 дугаар сарын 7-ны өдрөөс эхлүүлсэн. Дөрвөн долоо хоног үргэлжлэх уг аянд одоогоор 700 гаруй хүн оролцоод байна.

Эхний долоо хоногт “Ээжтэйгээ хамт…” гэрэл зургийн челленжийг Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын албан ёсны цахим хуудсаар өрнүүлэхэд 400 гаруй ажилтан оролцжээ. Хоёр дахь долоо хоногоос ээжийн тухай дуу, шүлгээр аян үргэлжилж, энэ үеэр уурхайчдын дунд OPEN MIC зохион байгуулахад 15 ажилтан оролцсон байна. Тэдний дүрс бичлэгийг олон нийтийн сүлжээнд байрлуулсан нь өндөр хандалт авсаар байна. Гурав дахь долоо хоногт ээждээ өөрийн гараар бэлэг урлах, ээжтэйгээ аялах, дуртай зүйлийг нь хамт хийх, цагийг ээжтэйгээ зугаатай, дурсамжтай өнгөрүүлэх зэргээр видео бичлэг хийж Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын албан ёсны цахим хуудаст нийтлэн эерэг хандлага түгээсээр байна.

Энэ хугацаанд “Ижийдээ захидал бичээрэй” уламжлалт уралдаан давхар явагдаж байгаа юм. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг уралдааны дүн Март 8-ны өмнө гарч, шилдгүүдэд шагнал гардуулна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *