“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолборт дугуйлангууд хичээллэж эхэлнэ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолбор хүүхэд багачуудад зориулсан 13 төрлийн спортын дугуйлан секц хичээллүүлэхээр бэлтгэл хангаж байна. Цар тахлын үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын “шар” түвшинд улсын хэмжээгээр шилжсэнтэй холбогдуулан тус цогцолбор энэ сарын 21-ээс спортын дугуйланд хамрагдах хүсэлтэй хүүхэд багачуудын бүртгэлийг авч эхэлжээ.
Бүртгэл 09.00-12.00, 15.00-19.00 цаг хүртэл явагдаж байгаа бөгөөд секц, дугуйлангууд 3-р сарын 1-нээс хичээллэж эхэлнэ гэж Спорт цогцолборын орлогч дарга М.Отгонбаяр мэдээллээ.
Үйлдвэрийн газрын ажилчдын хувьд дархлаажуулалын тундаа хамрагдсан, үнэмлэхээ шинэчилсэн байх шаардлагатай юм байна.
Б.ЦЭНГҮҮН