ЦЕГ: Бичлэг хийсэн охин бусдын биеийг халуун кофегоор түлсэн
Цагдаагийн байгууллагад гэрчийн мэдүүлэг өгөхөөр очихдоо албан хаагчийн халдлагад өртсөн гэх охины бичлэг цахим ертөнцөд түгээд буй.
Тухайн хэрэгтэй холбогдуулан цагдаагийн албан хаагчийн зохисгүй үйлдэлд албан шалгалт хийж эхэлсэн бөгөөд буруутай болох нь тогтоогдвол хариуцлага хүлээлгэх аж.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар алба хаагчийн халдлагад өртсөн гэх охин гэрчээр бус бусдын бие дээр халуун кофе асгасан гэх хэрэгт байцаалт өгөх үеэр эл хэрэг гарсан байна. Цагдаагийн байгууллагаас энэ тухай тодруулахад: “22 настай эмэгтэй нь Tom&Toms кофе шопод 18 настай эмэгтэйн дээр халуун кофе асгасан гэх хэрэгт холбогдсон. Хохирогч шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлээ тогтоолгож байгаа” гэсэн юм.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр тухайн охин нь өмгөөлөгч Г.Батбаярын охин аж.
Г.САЙНБАЯР