О.Осоржамаа хутгалуулсан хэрэгтээ гомдолгүй гэснээр хэргийг хаажээ
Сошиал орчинд олны танил болсон О.Осоржамаа өнгөрөгч нэгдүгээр сарын 27-нд бусдад хутгалуулсан. Тодруулбал Сүхбаатар дүүргийн харьяат 36 настай эрэгтэй Б нь согтуурсан үедээ түүний эрүүн тус газарт хутгалсан юм.
Эх сурвалжийн мэдээлснээр тэд хамтдаа архи, согтууруулах ундаа ууж байгаад маргалдаж, ийн гэмтсэн байж болзошгүй тухай мэдээлэл цацагдаад байсан билээ. Тэгвэл О.Осоржамаа гомдолгүй хэмээн өргөдлөө татсанаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс хэргийг хаажээ.
С.САРУУЛ