|

“Халуун кофе асгасан эмэгтэй миний охиныг заналхийлсэн”

Цагдаагийн байгууллагад гэрчийн мэдүүлэг өгөхөөр очихдоо албан хаагчийн халдлагад өртсөн гэх охины бичлэг цахим ертөнцөд түгээд  буй.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар алба хаагчийн халдлагад өртсөн гэх охин гэрчээр бус бусдын бие дээр халуун кофе асгасан гэх хэрэгт байцаалт өгөх үеэр эл хэрэг гарсан байна. Цагдаагийн байгууллагаас энэ тухай тодруулахад: “22 настай эмэгтэй нь Tom&Toms кофе шопод 18 настай эмэгтэйн дээр халуун кофе асгасан гэх хэрэгт холбогдсон. Хохирогч шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлээ тогтоолгож байгаа” гэсэн юм.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр 22 настай тухайн охин нь өмгөөлөгч Г.Батбаярын охин аж.

Хохирогч охины аав уг хэргийн талаар ярихдаа : 

Өчигдөр манай охин Tom&Toms кофе шопод хоёр найзтайгаа сууж байхад нь хажуу ширээний эмэгтэй “Чи намайг таньдаг юм уу? Яагаад над руу хараад байгаа юм” гэж хэлээд миний охиныг хөшиглөсөн. Мэдээж хүн гайхаад хариу үйлдэл үзүүлнэ. Охин маань “Би чамайг танихгүй. Хараад байх ч шаардлага байхгүй” гэхэд толгой дээрээс халуун кофе асгасан гэсэн. Би гайхаад байна. Яаж эрүүл хүнээс ийм үйлдэл гардаг байна. Тухайн үеийн хяналтын камерын бичлэгийг үзэхэд 22 настай эмэгтэй манай охин дээр халуун кофе асгахдаа өөрөө айж, санаа зовох зүйл харагдаагүй.

Кофе асгачхаад манай охинд “Манай аав том өмгөөлөгч хүн. Би баян айлын охин. Та нар намайг яаж ч чадахгүй. Цагдаа ирээд 100 мянгаар торгоно биз. Би шидчихээд явна” гэж хэлсэн байна лээ. Эрүүл галзуу нь мэдэгдэхгүй эмэгтэй охины минь толгой дээр халуун кофе асгасанд гомдолтой байна. Ямар азаар охины минь найз бичлэг хийж сошиалд цацсан юм. Тэгээгүй бол өмгөөлөгчийн охин хэргийг хаах байсан байх.Бичлэг нь цахимд цацагдсаны дараа “Эмчилгээний мөнгийг чинь өгье. Гомдлоо буцааж авахгүй бол хүчирхийллийн хэргээр гомдол гаргана шүү” гэсэн. Магадгүй тэр эмэгтэй сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн байх гэж хардаж байна” гэжээ. 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *