|

Г.Батбаяр: Охин маань хүүхдийн толгой дээр халуун кофе асгасан гэж бодохгүй байна, биш байх

Цагдаагийн байгууллагад гэрчийн мэдүүлэг өгөхөөр очихдоо албан хаагчийн халдлагад өртсөн гэх охины бичлэг цахим ертөнцөд түгээд  буй. Тухайн хэрэгтэй холбогдуулан цагдаагийн албан хаагчийн зохисгүй үйлдэлд албан шалгалт хийж эхэлсэн бөгөөд буруутай болох нь тогтоогдвол хариуцлага хүлээлгэх аж.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар алба хаагчийн халдлагад өртсөн гэх охин гэрчээр бус бусдын бие дээр халуун кофе асгасан гэх хэрэгт байцаалт өгөх үеэр эл хэрэг гарсан байна. Цагдаагийн байгууллагаас энэ тухай тодруулахад: “22 настай эмэгтэй нь Tom&Toms кофе шопод 18 настай эмэгтэйн дээр халуун кофе асгасан гэх хэрэгт холбогдсон. Хохирогч шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлээ тогтоолгож байгаа” гэсэн юм.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр тухайн охин нь өмгөөлөгч Г.Батбаярын охин аж. Бид уг асуудлаар өмгөөлөгч Г.Батбаяртай холбогдож, тодруулахад:

“Охин маань хүүхдийн толгой дээр халуун кофе асгасан гэж би бодохгүй байна. Өчигдөр охинтойгоо ярихад надад тийм зүйл хэлээгүй. Хэвлэлд мэдээлэгдсэн мэдээллийн дараа охинтойгоо холбогдоход утас нь унтраастай байсан. Бид хамт амьдардаггүй учир юу болсон нарийн зүйлсийг сайн мэдэхгүй байна” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *