Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын дөрвөн ажилтан өндөр хүчдэлд цохиулж, нэг нь нас баржээ

Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын дөрвөн ажилтан өндөр хүчдэлд цохиулснаас нэг нь эмнэлгийн тусламж авч чадахгүй нас баржээ. Тодруулбал өчигдөр буюу гуравдугаар сарын 1-ны өглөө 09:00 цагийн үед тус станцад ажилладаг 31 настай Д нь өндөр хүчдэлд цохиулснаас нас барсан байна. Өдгөө хэргийн мөрдөн шалгах ажиллагаа Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжилж байна.

Б.ЖАРГАЛ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *