430 тарваганы тулмыг товчоодоор нэвтрүүлэхийг завдаад баригджээ

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тарваганы тоо толгой, тархац нутгийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/193 дугаар тушаалаар ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнахыг гурван жилийн хугацаанд хориглосон.

Тэгвэл 2021, 2022 оны нэг болон хоёрдугаар сард Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нийт 430 тарваганы тулам тээвэрлэн явсан зөрчлийг илрүүлж, Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ.

Дээрх зөрчлийг аймгуудаас авч үзвэл Завхан, Ховд, Говь-Алтай, Архангай, Хөвсгөл, Увс аймгаас тээвэрлэсэн зөрчил хамгийн олон бүртгэгджээ.

Зөрчил ихээр гарч байгаа аймгуудын нутаг дэвсгэр тахал гарах өндөр эрсдэлтэй тарваган тахлын голомтын нэгдүгээр бүсэд хамаардаг байна.

Иймд Зөрчлийн тухай хуульд зааснаар агнасан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага ногдуулах тул дайвар ачаа авахдаа шалгах байхыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *