ТЭЦ-4 ТӨХК-ийн ажилтан өндөр хүчдэлд цохиулан газар дээрээ нас баржээ
Энэ сарын 1-ний өдөр 08.38 цагт ТЭЦ-4 ТӨХК-ийн ажилтан хүчдэлд цохиулаад ухаан алдлаа гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлагаар БГД-ын Цагдаагийн 2-р хэлтэс очин, хэргийг шалгахад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын ээлжийн монтёр ажилтай 31 настай Д нь /эрэгтэй/ ажлын байран дээрээ өндөр хүчдэлд цохиулж нас барсан байв. Одоогоор хэргийн талаар цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалт явуулж байна.