Ц.Мөнхцэцэг: Японы боловсролын систем дэх биеийн тамирын хичээлийн заах арга барилаас суралцаж, сайн туршлагуудыг олж авлаа

Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд УИХ дахь Биеийн тамир спортыг дэмжих бүлэг, Монгол-Японы парламентын бүлгээс Япон улсын Элчин сайдын яамтай хамтран “Ерөнхий боловсролын сургууль дахь биеийн тамирын боловсрол: Япон улсын жишээн дээр” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши, Монгол-Японы парламентын бүлгийн дарга Ц.Даваасүрэн, УИХ дахь Биеийн тамир спортыг дэмжих бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг, ЕБС-ийн биеийн тамирын багш, судлаачид оролцлоо.

Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд УИХ дахь Биеийн тамир спортыг дэмжих бүлэг, Монгол-Японы парламентын бүлгээс Япон улсын Элчин сайдын яамтай хамтран “Ерөнхий боловсролын сургууль дахь биеийн тамирын боловсрол: Япон улсын жишээн дээр” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши, Монгол-Японы парламентын бүлгийн дарга Ц.Даваасүрэн, УИХ дахь Биеийн тамир спортыг дэмжих бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг, ЕБС-ийн биеийн тамирын багш, судлаачид оролцлоо.

 

Хэлэлцүүлгийн эхэнд Японы Биеийн тамир, шинжлэх ухааны их сургуулийн профессор Ширахата Казүяа “Японы боловсролын систем дэх биеийн тамирын хичээлийн заах арга барилын тухай” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ үеэр ЕБС-ийн багш нар Японы профессороос сонирхсон асуултаа асууж, тус улсын туршлагаас судалсан юм.

 

 

Японы биеийн тамирын боловсролын гол зорилт нь насан туршдаа бие, сэтгэл зүйн хувьд эрүүл чийрэг байж, спортоор тасралтгүй хичээллэх дадал, чадварыг төлөвшүүлэх аж. Ингэхийн тулд тус улсын ерөнхий боловсролын системд спортод ойр амьдралыг бий болгох хичээл төлөвлөх хэрэгтэй байна. Харин биеийн тамирын сургалтын материалын агуулга нь тухайн спорт буюу сэдэв, бодит байдалд зохицсон, сурахад хялбар байх сургалтын материал байна. Суралцах сэдэв ойлгомжтой, техник нь хялбар бол бүх хүнд суралцах боломж нээгддэг болохыг онцоллоо.

 

 

Хэлэлцүүлгийг хааж УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг үг хэлэхдээ “Дэлхийн улс орнуудаас эдийн засгаараа тэргүүлэгч гүрний нэг, нийгмийн олонхи нь чинээлэг дунд давхаргад хамрагддаг, баян хоосны ялгаа бага, нийтээрээ эрүүл амьдралын хэв маягтай, урт наслалтаараа дэлхийд тэргүүлдэг Япон улсаас манай улс суралцах зүйл асар их. Тэдний нэг болох Япон дахь биеийн тамирын боловсролын асуудлыг ярилцаж, Монгол Улсын хөтөлбөр болон боловсролын системд нэвтрүүлэх сайн туршлагуудыг олж авлаа. Япон улс байгалийн нөөц хомсдолтой хэдий ч үсрэнгүй хөгжлийн гол нууц бол хүний хөгжил, хамгийн гол баялаг бол хүн байдаг. Тийм учраас хүн бүрийн, тэр тутмаа хүүхэд бүрийг хөгжүүлж нөөц боломжийг хамгийн ихээр ашиглах нь тус улсын эдийн засгийн хөгжлийн үндэс гэж тооцогдож ирсэн.

 

 

Эдгээрээс бид ихийг суралцах ёстой. Монгол Улсын хувьд Япон улсын жишгээр биеийн тамирын боловсролыг зөвхөн тамирчдын асуудал бус, хүн бүрийг төлөвшүүлэх чухал асуудал гэдгийг хөтөлбөртөө суулгаж өгөх ёстой гэдэг нь харагдаж байна.

Доктор Х.Цэрэнвандангийн судалгаагаар хотод амьдардаг хүүхдийн биеийн хөгжил их дутмаг байгаа нь харагдсан. Тэрээр Монгол, Япон, Өвөр Монгол улсын хүүхдүүдийн биеийн өсөлт, хөгжлийг харьцуулан судалж доктор хамгаалсан. Түүний судалгаагаар хотын хүүхдийн харайлтын дундаж үзүүлэлт нь хөдөөний хүүхэд болон Японы бага сургуулийн хүүхдүүдээс бага байна.

Мөн 7 настай хүүхдүүдийн 50 метрийн гүйлтээр япон хүүхэд илүү хурдан, гарын атгалтын хүч нь монгол хүүхдийнхээс илүү, хөдөөний хүүхдүүдийн байрнаас уртын харайлт хотынхоос илүү гэх мэт дүн гарчээ.

Үүнээс харахад төв суурин газрын хүүхдүүдэд яах аргагүй хөдөлгөөний дутагдал их байна.

 

 

Үүнд гар утасны хэрэглээ, биеийн тамирын хичээлд хамрагдах ирц сул, эцэг эхчүүд биеийн тамирын хичээлийг хоёрдугаарт тавьдаг, төдийлөн ач холбогдол өгдөггүй зэргээс улбаатай. Тийм учраас Боловсролын багц хуулиудад тодорхой заалтуудыг оруулахаар судалж байгаа. Тухайлбал, биеийн тамирын болон урлагийн амжилт гаргасан тохиолдолд их, дээд сургуульд тэтгэлгээр элсүүлэх нэг шалгуур болох нь зүйтэй. Мөн биеийн тамирын хичээл орох заал танхим, тоног төхөөрөмж, багшийн хэрэглэгдэхүүнээр хангах хэрэгтэй. Түүнчлэн биеийн тамирын багшийн хичээлийн үр дүнг үнэлж, урамшуулах асуудалд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж бодож байна. Хэлэлцүүлэгт оролцсон багш, эрдэмтэн судлаачдын саналыг хаврын чуулганаар хэлэлцэх Боловсролын багц хуулиудад шаардлагатай зохицуулалтаар тусгах болно” хэмээн онцоллоо.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *