Хүдрийн хязгаар тогтоох өрөмдлөгийн ажил эхэллээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийн дагуу үйлдвэрийн геологи хайгуулын бодлогыг тодорхойлж, сүүлийн жилүүдэд нөөц өсгөх ажилд ихээхэн хөрөнгө оруулалт хийгдэж байна. Геологи хайгуулын экспедиц “Эрдэнэтийн овоо” ордын нөөц өсгөх, хүдрийн хил хязгаар тогтоох өрөмдлөгийн ажлаа эхлүүллээ. Уул уурхайн тогтвортой хөгжлийн үндэс нь геологи хайгуулын ажлын үр дүн байдаг.

Геологи хайгуулын экспедиц энэ оны ажлын төлөвлөгөөгөө гаргаж, “Эрдэнэтийн овоо” ордын нөөц өсгөх, хүдрийн хил хязгаар тогтоох өрөмдлөгийн ажлаа Ил уурхайгаас эхлүүлэв. Цаашид ашиглалтын хайгуулын өрөмдлөг, үйлдвэрийн хэмжээнд хийгдэх бүтээн байгуулалтын барилга байгууламжийн инженерийн зураг төсөл, инженер геологийн өрөмдлөг, Хаягдлын аж ахуйд хяналт шалгалтын өрөмдлөг зэрэг ажлыг төлөвлөгөөний дагуу хийх аж. Тус экспедиц энэ онд “Эрдэнэтийн овоо” бүлэг ордын Оюутын хэсэгт судалгааны ажил хийхээр төлөвлөжээ. Мөн өмнөх оноос хоёр дахин их буюу 27845 тууш метр өрөмдлөг хийх зорилт тавин ажиллаж байна.

 

Г.ОЮУНТУЯА

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *