Монгол Улс НҮБ-ын Оросыг буруутгасан тогтоолд түдгэлзсэн байр суурь илэрхийлэв
НҮБ-ын Ерөнхий ассамблей тусгай чуулганаараа Оросын Украинд явуулж буй цэргийн ажиллагааг буруутгасан тогтоолыг батлав. Үүнээс өмнө ОХУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ижил агуулгатай баримт бичигт хориг тавьж байсан билээ.
Тогтоолыг батлахын төлөө 141 орон, эсрэг таван орон санал өгсөн бол 35 улс түдгэлзжээ. Тогтоолыг батлахын эсрэг Беларус, БНАСАУ, Эритрей, ОХУ, Сири зэрэг таван улс санал өгчээ.
Түдгэлзсэн орнууд: Алжир,Ангол, Армен, Бангладеш, Болив, Бурунди, Төв Африкийн БНУ, БНХАУ, Конго, Куба, Сальвадор, Экваторын Гвиней, Энэтхэг, Иран, Ирак, Казахстан, Киргиз, Лаос, Мадагаскар, Мали, Монгол Улс, Мозамбик, Намиб, Никарагуа, Пакистан, Сенегал, Өмнөд Африк, Өмнөд Судан, Шри-Ланка, Судан, Тажикстан, Уганд, Танзани, Вьетнам, Зимбабве.
Хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудаас Украин, Гүрж, Молдав, Эстон, Латви, Литв улс тогтоолыг батлахын төлөө санал өгчээ.
Тогтоолд Оросын явуулж буй цэргийн тусгай ажиллагаа, цөмийн тогтоох барих хүчийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэрийг буруушааж, цэргийн ажиллагааг даруй зогсоохыг шаарджээ.
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас гаргасан тогтоолыг заавал биелүүлэх шаардлагагүй тул цэргийн ажиллагааг зогсооход хүргэхгүй гэж НҮБ-ын дэргэд суугаа Оросын байнгын төлөөлөгч Василий Небензя онцолжээ.