ЭМЯ : 323 шинэ тохиолдол бүртгэгдэж, нэг иргэн нас баржээ
Коронавируст халдварын 323 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.
Эдгээрийн
- 169 нь Улаанбаатарт
- 154 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар КОВИД-19-ийн улмаас 6,602 иргэн гэрийн ажиглалтад, 2,104 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийг биеийн байдлаар нь ангилбал,
- хөнгөн 533
- хүндэвтэр 1,374
- хүнд 169
- нэн хүнд 28 хүн байна.
Харамсалтай нь өчигдөр архаг хууч өвчин, КОВИД-19 хавсарсан шалтгаанаар нэг иргэн нас барсан байна. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.