Ким Кардашиан албан ёсоор ганц бие боллоо
Реалити шоуны алдартан Ким Кардашиан, реппэр Канье Уэст нар 2014 онд гэрлэж, дөрвөн хүүхдийн эцэг эх болцгоосон билээ. 2021 онд хуримын долоон жилийн ойгоо сүр дуулиантай тэмдэглэсэн алдарт хосууд төд удалгүй гэр бүл салалтаа зарлаж байсан удаатай.
Ким харилцаагаа хадгалахаар хичээж оролдсон ч Канье Уэст улс төрд орохоор сонгуульд анхаараад тоогоогүй гэнэ.
Алдарт хосуудын гэр бүл салалтыг шүүхээс албан ёсоор цуцлах үйл явж бүтэн нэг жилийн хугацаанд үргэлжилсний эцэст өчигдөр АНУ-ын Лос-Анжелес хотын шүүхээс гэрлэлтийг албан ёсоор цуцалжээ.
Тэдний гэрлэлтийг цуцлах шүүхийн процесс хүүхдүүдийн асран хамгаалах эрх болон олон тэрбум ам.долларын хөрөнгийг хуваах асуудлаас болж удаан үргэлжилжээ.
Шүүхийн шийдвэрийг уншсаны дараа Ким албан ёсоор ганц бие болсноо зарласан бол Канье өмгөөлөгчөө халсан байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд дөрвөн ч удаа өмгөөлөгчөө сольжээ.
Эх сурвалж : TMZ
О.НОМИН