Бусдын толгой дээр кофе асгасан Б.Ариунзаяаг сургуулиас нь хөөхөөр боллоо
Бусдын толгой дээр кофе асгаж, биед нь хохирол учруулсан Б.Ариунзаяаг сургуулиас нь хөөлгөхөөр МУИС-ын оюутнууд гарын үсэг цуглуулж эхэлсэн. Улмаар уг санал 17 мянгад хүрч, сургуулийн захиргаа хуралдсанаар түүнийг хөөхөөр болсон байна.
Одоогоор МУИС-ын захиргаанаас ямар нэг мэдэгдэл мэдээлэл гаргаагүй бөгөөд удахгүй шийдвэрээ танилцуулах аж.
О.ЖАРГАЛ