|

Б.Ариунзаяа бусдын биед халдаж, эд хөрөнгө сүйтгэсэн зэрэг 40 гаруй хэргийг үйлдэж байжээ

Бусдын толгой дээр кофе асгаж, биед нь хохирол учруулсан Б.Ариунзаяаг сургуулиас нь хөөлгөхөөр МУИС-ын оюутнууд гарын үсэг цуглуулж эхэлсэн. Улмаар уг санал 17 мянгад хүрч, сургуулийн захиргаа хуралдсанаар түүнийг хөөхөөр болсон тухай бид өмнө мэдээлсэн.

Одоогоор МУИС-ын захиргаанаас ямар нэг мэдэгдэл мэдээлэл гаргаагүй бөгөөд удахгүй шийдвэрээ танилцуулах аж.

Түүнчлэн дээрх хэрэгтэй нь холбоотойгоор Б.Ариунзаяа нь өмнө нь бусдыг удаа дараа дээрэлхэж, доромжилж байсан байж болзошгүй үйлдлүүд нь иргэдийн цахим ертөнцөд нийтэлж буй постоор ил болсоор байна. Тэгвэл Б.Ариунзаяа өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, жолоо барих эрхгүйгээр удаа дараа замын хөдөлгөөнд оролцсон, бусдын эрх чөлөөнд халдаж эд хөрөнгө устгасан зэрэг 40 орчим зөрчлөөр цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан гэх мэдээлэл байна.

Ө.ЭРДЭНЭ

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *