Б.Ариунзаяагийн аав Г.Батбаярын өмгөөлөх эрхийг хүчингүй болгожээ
Монголын өмгөөлөгчдийн холбооноос дараах мэдэгдлийг гаргажээ
Өмгөөлөгчдийн холбоо ёсзүйгүй оюутны аав, өмгөөлөгч Г.Батбаярын өмгөөөх эрхийг хүчингүй болгожээ.Ганхүүгийн Батбаярын Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Монголын Хуульчдын Холбооны 2019.12.16-ны өдрийн 35 тоот тогтоол, УДШ-ийн 2020.09.14-ний өдрийн 324 тоот тогтоолоор хүчингүй болгосон.Дээрх тогтоолыг үндэслэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн 2021.05.03-ны өдрийн А/52 дугаар тушаалаар Г.Батбаярын Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгосныг үүгээр мэдэгдэж байна.
Эх сурвалж : МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО