|

Нийслэл болон орон нутгийн бүх сурагч дөрөвдүгээр сарын 1-нд хичээллээд долоо хоног амарна

2021-2022 оны хичээлийн жил гурван улиралтай байгаа. Сурагчид эхний улиралд 16 долоо хоног хичээллэж, арванхоёрдугаар сарын 18-наас амарсан. Харин хоёрдугаар улирлын хичээл нь өнгөрсөн сарын 14-нд эхэлсэн билээ.

Энэ улирлын хичээл долоон долоо хоног явагдаж нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 2022 оны дөрөвдүгээр сарын 2-ноос амрах юм байна. Амралт долоо хоног үргэлжилснээр дөрөвдүгээр сарын 11-нд гуравдугаар улирлын хичээл эхэлнэ.

 

Г.ОЮУНТУЯА

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments