УДЭТ-аас 54 тохиолдол илэрсэн тул энэ сарын 7-14-ний тоглолтуудаа цуцаллаа

Улсын Драмын эрдмийн театрын ажилчид, тоглолт үзсэн 54 хүнээс халдвар илэрчээ. Иймд гуравдугаар сарын 07-ны өдрөөс 14-ны өдрийг хүртэлх хугацаанд театрын үйл ажиллагааг зогсоож, тоглолтуудыг цуцлах боллоо.

Мөн гуравдугаар сарын 4, 5, 6-нд “Анна Каренина” жүжиг үзсэн хүмүүсийг 9, 10-ны өдрүүдэд шинжилгээнд хамруулах болжээ. Дээрх гурван өдрийн тоглолтыг үзэхээр УДЭТ-аар 900 гаруй хүн үйлчлүүлсэн ажээ.

УДЭТ-аас одоогоор дараах мэдэгдлийг гаргаад байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *