Архангай аймгийн малчин гэртэйгээ хамт шатаж, амиа алджээ
Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгор багийн Шандын-Ар гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 207 км, сумын төвөөс хойд зүгт 35 км/-т гуравдугаар сарын 03-ны өдрийн 20:00 цагийн үед малчин Б-ийн 5 ханатай гэр шатжээ.
Улмаар аймгийн цагдаагийн газар, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж гал түймрийн унтраасан байна. Эл түймэрт тус сумын харьяат 50 настай эрэгтэй Б өртөж нас барсан байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар