БЗД-ын ХХҮХ-ын дарга Л.Цолмонгэрэлийг “халамжийн мөнгө угаасан” хэргээр баривчилжээ
Нийгмийн халамжийн үйлчилгээ зорилтод бүлэгт хүрэхгүй дүүрэг, орон нутгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний байгууллагын албан тушаалтнууд, удирдлагууд халамжийн мөнгийг завшдаг, идэж уудаг гэх асуудал олон жил яригдсаар ирсэн билээ.
Тэгвэл энэ сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Л.Цолмонгэрэл болон тус газрын мэргэжилтэн “Л” нарын албан өрөө болон гэрт нь Цагдаагийн байгууллагаас гүйцэтгэх ажиллагаа явуулан нэгжлэг хийж, цагдан хорьсон байна.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын нэр бүхий албан тушаалтнууд нь өөрсдийн хамаарал бүхий иргэдийн эзэмшдэг амралт, сувлилын газарт мөнгө шилжүүлж үйлчлүүлээгүй 500 орчим иргэдийг амарсан мэтээр хуурамч баримт бичиг бүрдүүлж тэдний өмнөөс халамжийн сангаас их хэмжээний мөнгийг авсан байжээ.
Хөдөлмөр, халамж үйлчилгээний газруудын албан тушаалтнууд иргэдийн боломжийг хумсалж олсон хууль бус мөнгөөрөө тээврийн хэрэгслүүд, амралтын газар, орон сууцууд худалдан авсан гэх мэдээлэл байгаа ба төсвийн мөнгийг завшсаар ийм хэмжээнд очтлоо баяжсан нь анхаарал татаж байгаа юм.
Цаашлаад энэ асуудалд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга нар ч холбоотой байж магадгүй байна.
Г.ОЮУНТУЯА