Яг одоо Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна
Үзвэр үйлчилгээ, буяны ажил, цайллагатай холбоотой халдварын тархалт нэмэгдэж байгаа тул Нийслэлийн онцгой комиссоос ойрын өдрүүдэд товлогдоод буй урлагийн тоглолт, үзвэрүүдийг түр хойшлуулах, цуцлах санал өчигдөр орой гаргасан. Улсын онцгой комиссоор энэ асуудлыг хэлэлцэж өнөөдөр 9 цагаас эхлэн Засгийн газрын ээлжит бус хуралдаж, эцсийн шийдвэрийг гаргах юм.
УДЭТ-аас халдварын шинэ голомт илэрч, 54 тохиолдол батлагдсан тухай бид мэдээлсэн.Хэрэв тус театраар үйлчлүүлсэн иргэд байвал яаралтай тус театрт ирж шинжилгээнд хамрагдахыг НОК-оос анхааруулж байна.