Алла Пугачева эх орноо орхижээ
Украины хямрал эхлэж, Барууны орнууд хориг тавьснаас хойш Оросын баячууд хил даван одож байгаа талаар хэвлэлүүд мэдээлсээр байна.
Алдарт дуучин Алла Пугачеваг дайн эхлэснээс хэдэн өдрийн дараа Внуково-3 нисэх буудал дээр харсан байна. Хаашаа явж байгаа нь тодорхойгүй ч ямар ч гэсэн хүүхдүүдээ дагуулаад явж байжээ. Нөхөр Максим Галкин хамт ниссэн эсэхийг сэтгүүлчид тодруулж чадаагүй байна.
Алла онгоцоор нисэхээс айдаг, аялан тоглолт хийхдээ галт тэргээр л явдаг хүн тул тун чухал шалтгаан түүнийг нисэхэд хүргэсэн бололтой. Галкиний хувьд Украинд хийж байгаа дайныг эсэргүүцсэн үг хэлснийхээ төлөө Орост ад үзэгдэж эхлээд байгаа. Түүний тоглосон рекламыг Оросын телевизээр гаргахыг хориглосон юм.