Өнөөдөр Улаанбаатар хотод 4 градус дулаан байна

Гуравдугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 8-13 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 3-5 градус дулаан байна.

Эх сурвалж: Цаг уур орчны шинжилгээний газар

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *