ТАНИЛЦ: Нэмэлтээр хүүхэд элсүүлэх төрийн өмчийн цэцэрлэгүүд дүүрэг тус бүрээр

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Танхимын сургалтад шилжих тухай” 2022 оны А/38 дугаар тушаалаар бүх шатны боловсролын байгууллагын сургалтын үйл ажиллагааг танхимын сургалтад шилжүүлэх, хоёр настай буюу цэцэрлэгийн бага бүлэгт хүүхдүүдийг элсүүлэн суралцуулахаар шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэртэй холбогдуулан нийслэлийн төрийн өмчийн бүх цэцэрлэгийн бага бүлэгт, мөн цэцэрлэгийн анги танхимын хүрэлцээ, багтаамжийг харгалзан дунд, ахлах, бэлтгэл бүлэгт нэмэлт элсэлт, бүртгэлийг 2022 оны хоёрдугаар сарын 18-24-нд Боловсролын Мэдээллийн технологийн төвтэй хамтран parent.edu.mn системээр зохион байгуулж, 10,597 хүүхдийг элсүүллээ.

Үүнээс гадна төрийн өмчийн цэцэрлэгүүдийн онцлог, ачаалал зэргийг харгалзан тодорхой хаяг байршлын шалтгааны улмаас цахимаар бүртгүүлэх боломжгүй болон зорилтот бүлгийн хүүхдийн баримт бичгийн бүрдлийг үндэслэн 8,112 хүүхдийг бүртгэж, элсүүлсэн.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгт 111,566 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.

Элсэлт, бүртгэлийг зохион байгуулсны дараагаар нийслэлийн найман дүүргийн 88 цэцэрлэгт нийт 3,575 хүүхдийг элсүүлэх сул орон тоо үлдсэн судалгаа гарсан. Иймд эцэг эхчүүд, асран хамгаалагчид та бүхэн дээрх цэцэрлэгүүдэд хандан, харьяаллын дагуу хүүхдээ элсүүлэн суралцуулах боломжтой гэж нийслэлийн Боловсролын газраас мэдээлэв.

Нэмэлтээр хүүхэд элсүүлэх төрийн өмчийн цэцэрлэгүүд дүүрэг тус бүрээр: 

 

 

Г.ОЮУНТУЯА

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *