|

ЦЕГ: Өсвөр насны охин өндрөөс унаж амиа алдсан

Сонгинохайрхан дүүргийн 37-р хороонд байрлах нэр бүхий хотхоны 12-р давхраас өсвөр насны охин үсэрч амиа алджээ. Тодруулбал, өнгөрөгч гуравдугаар сарын 7-ны өдөр 00:29 цагт тус хорооллын 12 давхраас эмэгтэй 15 настай М унаж нас барсан байна.

Хэргийн тухай ЦЕГ-аас тодруулахад, “Өсвөр насны хүүхэд өндрөөс унаж нас барсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна” гэсэн юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач охин БНСУ-д амьдарч байхдаа тус улсын  хүүхдүүдэд дээрэлхүүлдэг байсан байж болзошгүй байна. Улмаар эх орондоо ирээд удаагүй байжээ.

О.ЖАРГАЛ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *