Маргааш ээжүүдийн нүцгэн жагсаалыг зохион байгуулна
Маргааш Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа билээ. Мөн маргааш “Иргэдийн шударга шүүх”, “Монголын худалдаачдын холбоо” ТББ-аас ээжүүд, эмэгтэйчүүд, худалдаачдынхаа эрх ашгийг хамгаалж, нүцгэн жагсаал зохион байгуулахаа өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгдсэн.
“Монголын худалдаачдын холбоо” ТББ-ын төлөөлөл “Ээжүүдийн нүцгэн жагсаалыг зохион байгуулна. 2017 болон 2018 онд ээжүүдийн эсэргүүцлийн нүцгэн жагсаалыг зохион байгуулж байсан. Ингээд гурав дахь жагсаалаа энэ онд зохион байгуулж байна. Төр засгаас биднийг дэмжээч, дарамтлахаа болих хэрэгтэй. Бидний шаардлагыг хүлээж авахгүй удаа дараа үл тоож байна. Тиймээс гуравдугаар сарын 8-нд дараа дараагийн томоохон жагсаал цуглааныг зохион байгуулж байгаа.
Худалдааны салбарт хууль, бодлого байхгүй учраас хэрэглэгчдийн эрх ашиг зөрчигдөж байна. Ингээд “Монголын худалдаачдын холбоо” ТББ-аас гуравдугаар сарын 8-нд ээжүүд, эмэгтэйчүүд худалдаачдынхаа эрх ашгийг хамгаалж жагсаал цуглаан зохион байгуулна”
Мөн “Монголын худалдаачдын холбоо” ТББ-ын ээлжит их хурал гуравдугаар сарын 7-нд зохион байгуулагдана” гэж мэдээлж байв.