Украины Ирпин дүүргийн найман энгийн иргэн дайны суманд өртөж амиа алджээ
Украины нийслэл Киев хотын баруун захад орших Ирпин дүүргийн нутаг дэвсгэрээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх үед Оросын цэргүүд гал нээсэн байна. Энэ агшныг гадна дотнын хэвлэлүүд дүрс бичлэгт буулгаж авчээ. Уг дүрс бичлэгт энгийн иргэд суманд өртөж амиа алдаж буй дүрс үлдсэн байна.
Мөн Ассошиэйтед Пресс агентлагийн авсан гэрэл зургуудад даавуунд нөмөрсөн хэд хэдэн энгийн иргэний цогцос харагдаж байгаа юм.
Ирпин дүүргийн дарга Александр Маркушин “Найман хүн нас барсан. Миний нүдэн дээр бага насны хоёр хүүхэд, хоёр том хүн нас барсан” гэжээ.