БНХАУ-ын иргэнд мөргүүлсэн охины дунд чөмөг хугарч, тархиндаа бэртэл авчээ

Энэ сарын 04-ний өдрийн 13:30 цагийн үед Зайсангийн “Twin Park” хотхоны замын урд гарцаар зам гарч байсан 11 настай хүүхдийг БНХАУ-ын иргэн мөргөж гэмтээсэн тухай бид өмнө мэдээлж байсан.
Хэргийн тухай ТЦА-аас тодруулахад: “Энэ осол манай мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаа. Одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна” гэсэн юм. Харин хохирогч хүүхдийн ар гэртэй холбогдоход мэдээлэл өгөхөөс татгалзлаа.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар хохирогч охин өдгөө ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй бөгөөд дунд чөмөг хугарч, тархиндаа хүнд гэмтэл авчээ. Осол гаргасан этгээдүүдийг саатуулсан бөгөөд өдгөө хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
О.ЦОЛМОН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *