|

Дайны хүнд нөхцөл байдалд Киевийн хорогдох байранд 70 хүүхэд шинээр мэндэлжээ

Украины нийслэл Киев хотын Тавдугаар амаржих газрыг дайн дэгдсэний улмаас хоргодох байр руу нүүлгэн шилжүүлжээ. Мөн амаржих газарт хэвтэн эмчлүүлж байсан эмэгтэйчүүд болон ажилчдыг шилжүүлсэн байна.

Жирэмсэн эмэгтэйчүүдийг хоргодох байр руу шилжсэнээс хойш 70 хүүхэд мэндэлсэн гэж ВВС сувгаар энэ сарын 5-ны өдөр мэдээлжээ.

Pregnant Women Face Danger in Venezuelan Hospitals | Diálogo Americas

 

 

Тус амаржихын ерөнхий эмчийн орлогч Елена Ярощук “Хорогдох байранд нөхцөл байдал үнэхээр хүнд  байна. Бид төрөх үйл явцыг зогсоох боломжгүй учир дайны уур амьсгалд дасан зохицох шаардлагатай. Тиймээс энэ байгууламжид мэс заслын өрөө, хүүхэд болон жирэмсэн эхчүүдэд зориулсан эрчимт эмчилгээний тасаг байгуулсан. Бидэнд одоогоор эм, хүнсний бүтээгдэхүүн хангалттай байна” гэжээ.

Хоргодох байранд амьдарч байгаа нэгэн эмэгтэй “Бид армидаа итгэж байна. Тиймээс тэвчиж байна. Өөр бидэнд хийж чадах зүйл байхгүй шүү дээ” гэв.

Эх сурвалж: ВВС

У.НАНДИН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *