Х.Нямбаатар: Хүйсээс үл хамааран бүх хүн тэгш эрхтэй байх нь чухал
Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож буй. Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өөрийн цахим хуудаст дараах мэндчилгээг дэвшүүлжээ. Тэрбээр:
“Хүн байгаа газарт хүний эрх хангагдах ёстой. Хамгийн чухал нь үндэс угсаа, нийгмийн гарал үүсэл, шашин шүтлэг, хүйсээс үл хамааран бүх хүн тэгш эрхтэй байх нь чухал. Эдлэх тэр тэгш эрхийн дотор тэгш оролцоо, тэгш байр суурь, тэгш боломж багтах нь зүйн хэрэг. Монголын сайхан бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.” гэв.