АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ
Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газар 2022 оны гуравдугаар сарын 9-н буюу өнөөдөр өдөр үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэхээр болсныг АНУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.
АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газрын тойрогт Хойд Дакота, Өмнөд Дакота, Небраска, Канзас, Миннесота, Айова, Миссури, Висконсин, Иллинойс, Мичиган, Индиана, Охайо, Арканзас, Миссиссипи, Луизиана мужууд хамаарч байна.
Тус консулын газар төрийн арав гаруй үйлчилгээг АНУ-д суугаа Монгол улсын 30 гаруй мянган иргэн иргэдэд хүргэх аж. Түүнчлэн Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод Консул Т.Батцэцэг суугаа юм.
Н.ХУЛАН