| |

Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарыг шүүхээс цагдан хорих шийдвэр гараагүй

Д.Кёкүшюзанбатбаяр /Иргэний үнэмлэхэд бичигдсэн албан ёсны нэр/ нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан хоёрдугаар сарын 28-ны 10.00 цагт Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.

Улмаар шүүх хуралдаан энэ сарын 04-ний өдрийг хүртэл буюу тав дахь өдрөө үргэлжилсэн юм. Прокурорын байгууллагаас Д.Кёкүшюзанбатбаяр Н.Болормаа, Б.Цэрэндорж, Т.Баясгалан нарт Эрүүгийн хуулийн 17.3-2.2, 18.6-1-т зааснаар буюу мөнгө угаах, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд буй.

Тэгвэл таван өдрийн турш үргэлжилсэн шүүх хурлын дараагаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарыг шүүхээс цагдан хорих шийдвэр гаргасан гэх мэдээлэл гараад байсан юм. Тэгвэл баттай эх сурвалжаас авсан мэдээллээр тэднийг цагдан хориогүй аж. Харин хэргийг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шүүхийн шийдвэр гарсан байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *