Эмэгтэйчүүдийн баяраар 96 иргэн согтуугаар машин барьжээ
2022.03.08-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт зам тээврийн ослын 281 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 199 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллалаа.
2021.03.08-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын 115 дуудлага мэдээлэл хүлээн авснаас ослын шинжтэй 34, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 96 зөрчил бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 6 хүн гэмтэж бэртсэний хоёр хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
Явган зорчигч мөргөх хэлбэрээр хоёр осол бүртгэгдэж, хоёр хүн гэмтсэн.
Мөргөлдөх хэлбэрээр нэг осол бүртгэгдэж, нэг хүн гэмтсэн.
Орон нутагт:
Явган зорчигч мөргөх хэлбэрээр нэг осол бүртгэгдэж, нэг хүн гэмтсэн.
Онхолдох хэлбэрээр хоёр осол бүртгэгдэж, хоёр хүний амь хохирсон байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 217 зөрчил илрүүлсний 155 нийслэлд, 62 орон нутагт бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр ирсэн дуудлага мэдээллийг урьд оны мөн үетэй харьцуулахад 33.3 хувиар, гэмтсэн хүний тоо 75 хувиар буурсан байна. Энэ өдөр согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон зөрчил 55.7 хувиар өссөн байна.
Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.
Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу.
Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлын хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлыг бүсийг зүүж хэрэглэхийг хэвшүүлэхийг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.
МУ-ын ЗХД-ийн Хорин долоо. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээдийн үүрэг
27.2. б “Өөрийн үйлдлийг хянах чадваргүй согтуурсан, мансуурсан байдалтай буюу сэтгэцийн өвчтэй хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх”-аар үүрэгжүүлэн өгсөн байдаг. Иймд иргэд та бүхэн бие биедээ тавих хараа хяналтыг сайжруулах шаардлагатай.
Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл
жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА