|

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр гэр бүлийн хүчирхийллийн 205 дуудлага бүртгэгджээ

Өчигдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиосон. Эл өдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 2455 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 2128, хулгайтай холбоотой 46, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 205, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 117 бүртгэгдсэн байна.

Автомашин согтуу жолоодсон 225, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 193, хүний биед халдсан 93, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 112, эрүүлжүүлэх байранд хоносон 259, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 106 тохиолдол гарчээ.

May be an image of text

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *