СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Паарнаас уяж үлдээснээс болж 10 сартай хүүхэд нас баржээ
Баянгол дүүргийн долдугаар хороонд 10 сартай хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, 28 настай эмэгтэй том хүүхдээ сургуулиас авахаар явахдаа 10 сартай хүүхдээ гэрийнхээ паарнаас уяж үлдээсэн байна. Улмаар ирэх хооронд нь хүүхэд нь бүсэнд орооцолдож, хоолойгоо боомилсон байжээ.
Хүүхдэд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн ч гэмтлээ даалгүй нэг хоногийн дараа барсан байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд эцэг эхчүүд хүүхдээ ганцааранг нь гэрт нь үлдээлгүй, байнга хараа хяналттай байлгаж, дагуулж явахыг албаны хүмүүс анхааруулж байна.
Л.ЖАРГАЛ