|

Бээжин 2022: Б.Ганболд 18, Ц.Дашдорж 19-р байр эзэллээ

“Бээжин 2022” Өвлийн Паралимпын наадмын гүйлтийн цанын Ойрын зайн уралдаан боллоо. Энэ уралдаанд тэших техникээр 25 тамирчин 1,2 км зайд уралдаж бүх тамирчид замаа дуусгаж барианд орлоо.

 

Монгол Улсын тамирчин Батмөнхийн Ганболд 13-р гараанд гарч уралдааны замаа 03 минут 05,39 секундын хугацаанд туулсан амжилтаар 18-р байр, Цэгмидийн Дашдорж 11-р гараанд гарч 03 минут 07,32 секундын амжилтаар 19-р байранд шалгарлаа.

 

Энэ зайд уралдсан тамирчдаас 12 тамирчин дараагийн шатанд буюу хагас шигшээд шалгараад байна. Хагас шигшээ шатны уралдаан орон нутгийн цагаар 12:30 цагаас эхэлнэ.

Н.ХУЛАН

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *