|

Эрхээ хамгаалах өдөр нөхрийнхөө амийг хөнөөжээ

Гуравдугаар сарын 8-ны өдөр буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах баярын өдөр 2143 гомдол, мэдээлэл ирсэн. Үүнээс гэр бүлийн хүчирхийллийн 205 дуудлага бүртгэгдсэн билээ. Тэгвэл эл өдөр 47 настай эмэгтэй хамтран амьдрагч болох 37 настай эрэгтэйн цээжин тус газарт хутгалж амийг нь хөнөөжээ.

Эх сурвалжийн мэдээллээр тэд хамтдаа архи согтууруулах ундаа уусан гэх бөгөөд үл ойлголцлоос болж маргахдаа нэгийнхээ амийг бүрэлгэсэн байж болзошгүй байна. Хэргийг өдгөө Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж буй бөгөөд сэжигтэн этгээдийг саатуулсан байна.

Б.ЖАРГАЛ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *