|

Б.Мөнхбат: Сураггүй алга болсон 14 хүүхдийг эрэн сурвалжилж байна

Насанд хүрээгүй хүүхдүүд гэр бүл, ойр дотнын хүмүүстээ хэлэлгүй найз нөхдөөрөө нэгнийдээ цуглах, хөдөө, орон нутагт зорчих, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тавих ар гэрийн хараа, хяналт сулаас төөрөх, сураггүй болох, асрамж, халамжийн төвүүдээс  оргон зугтах, дайжих, гадуур зорилгогүй хэсүүчлэн сураггүй алга болсон хүүхдүүдийн талаар эрэн сурвалжлах хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхбатын хэвлэлд өгсөн мэдээллээс тодруулахад,

Тэрбээр, 1990 оноос 14, 16 настай хүүхэд алга болсон талаар дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байдаг. Үүнээс хойш өнөөдрийн байдлаар 0-16 насны 10.115 хүүхдийг эрэн сурвалжилсан. Дээрх хүүхдүүдээс 14-ийг нь эрэн сурвалжилж байгаа бөгөөд бусдыг нь олж тогтоон эцэг эх, ар гэр, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгсөн байдаг. Эдгээр 14 хүүхдийн 10 нь 1996-2021 оны хугацаанд, үлдсэн нь 4 нь энэ он гарсаар оршин суух газраасаа алга болсон гэж бүртгэгдэж эрэн сурвалжлах ажиллагаа одоог хүртэл тасралтгүй үргэлжилж байна.

Ихэнх тохиолдолд эрэн сурвалжлагдаж байгаа хүүхдүүд эрэн сурвалжлалт зарлагдсан цагаас 1-4 цаг, зарим тохиолдолд 24-72 цаг, бүр цаашлаад 14-30 хоногийн дараа олдох ч тохиолдол бий. Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагаа эхлээд 24 цагаас дээш хугацааны дараа олдсон хүүхэд бүрээс болсон асуудал, гэртээ очоогүй шалтгаан нөхцөл, бие эрх чөлөөнд учирсан хохирол байгаа эсэхийг шалган тогтоодог.

Тухайлбал, асран хамгаалагчийн зүгээс хүүхдэд тавих хараа хяналт сул, гэр бүлийн хүчирхийлэлд өртүүлдэг, загнаж, зэмлэх, шүүмжлэх байдлаар ханддаг нь хүүхдийн сэтгэл зүйд хүндээр тусдаг. Мөн хүүхэдтэйгээ ярилцахгүй, сургууль найз нөхдийн хүрээнд гарсан асуудлыг шийдвэрлэхийн тулд зөвлөхөөс татгалздаг, ажил ихтэй шалтгаанаар зарим тохиолдолд үл хайхрах төрлийн хүчирхийлэлд өртүүлдэг. Мөн эцэг эх, хүүхдээс бус найз нөхдөөсөө ч шалтгаалж оршин суугаа газраасаа алга болж байна”

О.НОМИН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *