ҮЙЛ ЯВДАЛ: БШУЯ-наас Монгол Улс “PISA-2022” олон улсын судалгаанд хамрагдах талаар мэдээлнэ
Гуравдугаар сарын 10-нд болох үйл явдлын тойм:
9.00цагт СТӨ-нд “Монголын тариаланчдын үндэсний холбооны V чуулган” эхэлнэ.
9.00 цагт Цаг уур, орчны шинжилгээний газарт “Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, тодорхойлох” цуврал хэлэлцүүлгийн “Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэгч” сэдэвт хэлэлцүүлэг болно.
9.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд ХЗДХЯ-наас “Эрх зүйн шинэчлэл ба хүний эрх: Газрын эрх зүйн анхаарах асуудал” хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 91907777, 99098199
10.00 цагт Засгийн газрын III байранд БШУЯ-наас Монгол Улс ирэх сард “PISA-2022” олон улсын судалгаанд хамрагдах талаар мэдээлнэ.
10.00 цагт Төрийн ордонд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болно.
11.00 цагт АН-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, АН-дэд дарга Ц.Оюундарь, Ч.Отгочулуу нар АН-ын ээлжит бус XIII их хурлаас гарсан шийдвэр болон Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийнэ
11.00 цагт Офицеруудын ордонд Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойг тохиолдуулан хошууч генерал Я.Чойжамцын орчуулсан зохиолч Дэвид Килкүллэний “Нүүдэл суудал” номын нээлт болно.
11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д ТЕГ-аас саатуулсан иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч нар хэвлэлийн хурал хийнэ
12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Олон улсын хооронд авто тээвэр эрхлэгч жолооч тээвэрчдийн нэгдсэн зөвлөлөөс “Чингэлэг тээвэр Монголын эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагавар” сэдвээр мэдээлнэ. Утас: 99109633 80090034
18.00 цагт “Корпорэйт” зочид буудалд “Хохирогч” олон ангит киноны улаан хивсний ёслол болно. Утас: 96696674