Тагтан дээр гал гарснаас өндөр настай иргэд угаартжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны “Задгай”-д /100 айл/ 12 давхар орон сууцны барилгын зургаадугаар давхрын тагт дээр эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 09-ний өдрийн 15:51 цагт хүлээн авчээ.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан очиход иргэн М-ийн тагт дээр эд зүйл шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан бөгөөд иргэн Б /83 настай эрэгтэй/, Д /80 настай эмэгтэй/ нар угаартсан байсныг эсэн мэнд гаргаж НЯТТ-д шилжүүлэн өгчээ.

Б.ЖАРГАЛ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments