Архидан согтуурсан үедээ нэгийгээ ангийн буугаар буудаж хөнөөжээ

Хэнтий аймагт нэгийгээ ТОЗ-8 маркын ангийн буугаар буудаж хөнөөсөн хэрэг гарчээ.

Тодруулбал тус сумын харъяат 40 настай иргэн нь хэвлийдээ бууны шарх авч нас барсан байна. Улмаар цагдаагийн байгууллагаас 32 настай эрэгтэйг саатуулан, шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.

Урьдчилсан байдлаар иргэд архидан согтуурч, хоорондоо маргалдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон аж. Хэргийг харъяаллын дагуу шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Б.БАЯРТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *