Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн үндсэн тусламж үйлчилгээний нийт орны ачаалал

2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн үндсэн тусламж үйлчилгээний нийт орны ачаалал 2363 орон дээр 2409 үйчлүүлэгч хэвтэн эмчлүүлж, орны дүүргэлт 101.9%-тай байгаа нь өмнөх 7 хоногийн мөн үеэс 13.2%-иар нэмэгдсэн.
Харин хүүхдийн орны ачаалал 97.4% буюу 1435 орон дээр 1398 хүүхэд эмчлүүлж байгаа нь өмнөх 7 хоногийн мөн үеэс 10.7%-иар нэмэгдсэн байна. Нийслэлийн хэмжээнд хүүхдийн тусламж, үйлчилгээний 580 орыг нэмэлтээр дэлгэн ажиллуулж, ТТТӨ-ний орны нэгдсэн төлөвлөлтийн III үе шатны дагуу зарим дүүргийн хүүхдийн тусламж, үйлчилгээг ЭМЯ-ны харьяа эмнэлгүүдэд, тухайлбал
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт БЗД-ийн 8, 13, 14, 16, 23 дугаар хороо, /ор дүүрсэн байгаа/,
• ЭНЭҮТ-II-д ХУД-ийн 9, 10, 12, 14, 16, 21 дүгээр хороо, СХД-ийн 1, 2, 3, 20, 22, 32, 34 дүгээр хороо, БЗД-ийн 8, 13, 14, 16, 23 дугаар хороо, ЧД-ийн 7,8,9-р хороо,
• ТТАХНЭ-т ЧД-ийн 1-6 дугаар хорооны хүүхдийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлэн ажиллаж байгаа боловч ачаалал буурахгүй хэвээр байна. Шинээр хэвтсэн үйлчлүүлэгчдийн 58.3%-ийг ТТТӨ эзэлж байгаа нь өмнөх 7 хоногийн мөн үеэс 6%-иар буурсан буюу хүүхдийн өвчлөлийн бүтцийн хувьд уушгины хатгалгаа, гуурсан хоолойн бөглөршилт үрэвсэл, суулгалт өвчин зонхилж байна

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *