Далай лам Ковид19-ын эсрэг вакцин хийлгэхийг уриаллаа
Энэтхэгийн Дарамсала хотноо XIV Далай лам Ковид19-ын эсрэг вакциныг хийлгэсэн байна.
Далай лам мэдэгдэлдээ вакцинжуулалт чухал гэдгийг онцолж нийт хүн төрөлхтөнд хандан вакцин хийлгэхийг уриалжээ. Энэ тухай энэ сарын 6-ний өдөр дээрхийн гэгээнтний сайтад нийтэлсэн байна.
Энэтхэгийн эм зүйн хороо нэгдүгээр сарын 1-нээс Covishield гэх коронавирусний эсрэг вакциныг зөвшөөрсөн ба тэр сарын 12-ноос вакциныг нийтийн эргэлтэд оруулан хотуудад нийлүүлж эхэлжээ. Мөн Энэтхэгт тус орны Bharat Biotech компанийн Covaxin вакциныг ашиглахыг зөвшөөрсөн. Дээрх хоёр вакциныг Энэтхэгт үйлдвэрлэдэг. Харин Далай лам ямар вакцин хийлгэсэн нь тодорхойгүй байна.