“МЭХолбооны хоёрхон өдрийн арга хэмжээнд эмэгтэйчүүд сарын цалингаа төлж байна”
XX зууны нэрд гарсан төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн, төрийн соёрхолт зохиолч эмэгтэй Сономын Удвал гуайн бодит амьдралаар сэдэвлэн, МЭХолбооны санаачилгаар “Ю Фильм”-тэй хамтран жүжигчин Г.Ундармаа киноны продюсер ,гол дүрийн жүжигчнээр ажилласан билээ.
Энэхүү уран бүтээл нээлтээ хийхээсээ өмнө УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүдийн ширээний урд “Улаан цэцэг” киноны посторыг байрлуулж олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсан. Нээлтээ хийсэн хойноо ч олны шүүмжлэл тасарсангүй.
Уг бүтээлийг МЭХолбооноос Эмэгтэйчүүдийн Олон улсын эрхийн баярт зориулан орон нутгаар үзвэрийн товыг зарлах болсон. Гэвч үнэн хэрэгтээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нэрэн доор 600 мянган төгрөгийн такстай хоёр өдрийн арга хэмжээ зохион байгуулж ашиг олж байгаа талаар дуучин М.Нарантуяа /Нара/ өөрийн цахим хуудсаараа нийтэлжээ.
Тэрбээр, “Чоно борооноор гэж…Эмэгтэйчүүдийн нэрийг барьж улсаас хэдэн зуун мянган доллар авч бүтээсэн киногоо хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдэд үзүүлэх нэр зүүж 1000 ээжийн одон ч гэх шиг улиг болсон концерт үзүүлэхийн тулд бүтэн сарын цалин 600 мянган төгрөгөөр хоёрхон өдрийн арга хэмжээнд төлдөг. Тэрхүү үнэ төлбөрийн асуудлаа гадагш гаргахыг нууцалдаг НҮТББ гэж байх уу. Та нар тэр Ундармаа болон тэр дарга нараас нь асуугаарай. Ундармааг яагаад шүүмжлээд байгаа вэ гэхээр МЭХолбооноос ашиг сонирхлын зөрчилтэй кино хийж нэр алдрыг ашигтай нь өөрөө авч байгаад дургүйцэж байна”
Ж.ХАЛИУН