|

Украины ерөнхийлөгч мөргөлдөөнийг зогсоохын тулд буулт хийхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ

Өнгөрсөн сард хэвлэл мэдээллээр Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “Украин НАТО-д элсэх үү гэж Европын 27 улсын удирдагчаас намайг асуухад хэн нь ч тодорхой хариулт өгөөгүй. Бүгд айгаад, хариулахгүй байна. Харин бид айхгүй байна, бид юунаас ч айхгүй” хэмээн мэдэгдэж байсан.

 

Харин энэ удаад “Мөргөлдөөнийг зогсоохын тулд буулт хийхэд бэлэн байгаа”-гаа мэдэгдлээ. Мөргөлдөөнийг зогсоохоор өмнө нь хоёр улсын эрх бүхий албан тушаалтнууд гурван удаагийн уулзалтыг зохион байгуулсан ч тэрбээр “Зөвхөн хоёр орны Ерөнхийлөгч нар биечлэн уулзаж байж л дайн дуусах боломжтой” гэж онцолж байна.

Барууны орнуудын тавьсан хоригуудын улмаас ОХУ-ын инфляц сүүлийн 20 гаруй жилийн дээд түвшинд хүрэхээр байна. ОХУ-ын цэргүүд Украинд халдсанаас хойших эхний долоо хоногт хэрэглээний үнэ 2.2 хувиар өсөөд байгааг ОХУ-ын Статистикийн хороо мэдээллээ. Энэ нь 2008 оноос хойш буюу анх тооцоолж эхэлснээс хойших дээд үзүүлэлт болж байна.

А.ТЭМҮҮЖИН

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments