|

Экс ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн эргэн ирэлтээ зарлалаа

Ардчилсан намын дотоод асуудал тогооноосоо хальж нийтэд ил болсон нь саяхан. Нам дотроо бүлгийн даргаа “шоовдор хүүхэд” шиг ганцаардуулж суудлаас нь буулгасан гишүүдийн ард ерөнхийлөгч асан Х.Баттулга байсан гэх хардлагыг төрүүлэв.

Учир нь УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өчигдөр гэнэтхэн АН-ын даргын сунгаанаас татгалзсан нь тодорхой зорилготой явуулга байв. Түүний зорилго Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг улс төрд эргэн ирэхэд тусалж буй хэрэг байжээ.

Юутай ч өдийг хүртэл Х.Баттулгын утсан хүүхэлдэй хэмээн цоллуулсан О.Цогтгэрэл АН-ын даргын суудалд орлон тоглогч болж суусан нь тодорхой болж үлдэв.

Ирэх сард болох АН-ын сунгаанд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга, УИХ-ын гишүүн Жамбын Батсуурь нар нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, материалаа хүлээлгэн өгөөд буй.

Ж.ХАЛИУН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *