|

Ж.Нямаа:МЗХ түүхэндээ анх удаа эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиас ДЭЭШ БОЛГОЛОО

Монголын залуучуудын холбоо   залуу эмэгтэйчүүдийн манлайлах боломжийг нь дэмжин  удирдах түвшинд  ажиллах эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиас доошгүй байхаар зарлалаа.
Энэ  талаар МЗХ-ны Нийгмийн асуудал хариуцсан дэд Ерөнхийлөгч Ж.Нямаа “Охид эмэгтэйчүүд бидний чин хүсэл бол гэрэл гэгээтэй, хүмүүнлэг, ёс зүйтэй нийгмийг бүтээлцэх, нийгмийн бүх давхаргад ялгаварлан гадуурхдаггүй, хүн бүр жэндерийн хувьд эрх тэгш хамтдаа хөгжихийг эрмэлздэг.  Охид эмэгтэйчүүд минь идэвхитэй оролцон дуу хоолойгоо нийгэмд хүргэх гүүр нь болоосой гэж энэ санаачлагыг гаргасан” гэлээ.
МЗХ МХЗЭ нэртэй байхад н.Гүнсэн хэмээх эмэгтэй нарийн бичгийн даргаар, н.Удвал  хотын МХЗЭ-ийн даргаар 10 гаруй жил ажиллаж байжээ. Харин МЗХ болсон сүүлийн  30 жилд анхны эмэгтэй дэд Ерөнхийлөгчтэй болсон нь Ж.Нямаа юм.

ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ

Монголын Залуучуудын Холбооны дэд Ерөнхийлөгч Ж.Нямаа:МЗХ салбар, хороодын тэргүүлэгч, удирдлагын төвшинд эмэгтэйчүүдийн квотыг 30-аас доошгүй хувь байхаар зарлалаа.

Posted by Монголын Залуучуудын Холбоо ТББ on Sunday, March 7, 2021

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *